Monday, February 6, 2012

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Надад яруу найргийн хоёр ном байдаг юм. Ирээдүйд мэдээж хавьгүй олон болно л доо. Одоо байгаа нь л хоёр гэсэн үг. Эхнийх нь “Саранд үүрлэсэн шувуу”, удаахь нь “Одод бороо шиг байхад” гэдэг нэртэй. Анхны номынхоо тухай жаахан өгүүлье. 2008 оны хавар манай үеийнхэн номоор бороо оруулж, зарим охид шүлгэнд шалба норж явлаа. Бүгд номоо өөрсдийнхөө мөнгөөр гаргацгаасан. Зарим нэг нь номныхоо мөнгийг шингэн хэлбэрт шилжүүлсээр 1000 хувь гарах ном 300-хан ширхэг болж хувирах агуу үйл явц миний нүдэн дээр өрнөсөн.  Гэхдээ яахав... ярьсандаа хүрч бүгдээрээ номоо гаргацгаасан. Бүр хэтэрч гаргасан шүү. Нэг хүн 20 жилийн дараа номоо гаргана гэж араа шүдээрээ ам тангараг өргөж байснаа нэг л өдөр өөрчлөгдөөд тэр хавар гаргасан юмдаг. Маш сонин хавар. Сайхан ч байж дээ. Хамгийн сайхан нь тэдэн дунд миний нэг муу бор ном цохиж явсан. Д.Галбаатар багшаар өмнөх үг бичүүлчихээд, бас ч үгүй магтаалд нь хөөрчихсөн “баагий” яруу найргийн гурван онолтой.
1 дүгээрт: Шүлгийг хэзээ ч бүү зас. Учир нь байгалиас заяачихсан юмыг засахаар улам л муухай болно.
2 дугаарт: Шүлгийг хамгийн энгийн, байж болох хамгийн даруу зүйрлэлүүдийг ашиглан бич. Учир нь тэр миний онцлог болох болно.
3 дугаарт: Мэдрэмжээс ангид бүү сэтгэ. Учир нь Бүүвэйд гоочлуулна /Хаха/. Аймар дүрмүүд байгаа биз. Үнэндээ бол бараг иймэрхүү л бодолтой явсан. Ямар сайндаа л Ч.Билигсайхан багшид загнуулснаа ч юман чинээ тоохгүй сэнсэрч явах вэ дээ. 
Нэг өдөр Билгээ багшид шүлгээ уншуулмаар санагдаад, болж өгвөл нь өмнөх үг авчих санаатай давхиад очлоо. Шүлгүүдээ уншууллаа. Би ч за Билгээ багш “Ийм агуу яруу найрагч төржээ” гэж хашгираад л унах шүү юм бодон их л додигор сууж байтал харин эсрэгээрээ салам муулдаг байна ш дээ. “Залуу хүн байж хэтэрхий их философи бичлээ. Ийм насан дээрээ хайр дурлал бичсэн нь чамд дээр” гээд... Би ч хүлээн зөвшөөрөхгүй, чадлаараа өрвөлзөж “Миний мөн чанар философи...” гэсэн шүү юм яриад л байв. За даа ёстой ам нийлдэггүй дээ. Тэгтэл Билгээ багш “Танай үеийн хамгийн сайн нь чиний бодлоор хэн байна?” гэж  асууж байна. “Би л байна даа” гээд хэлээд тавьчихлаа. Над руу доогтой, өхөөрдсөн янзаар харсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Тэгээд би тэднийхээс гараад Бэлхээс багшийн дээд хүртэл нээг их хол алхаж билээ. Цээжинд гомдол зангираад, нүдэнд нулимс зангираад үгүй мөн хар өдөр байсан даа.
Гэхдээ Билгээ багшийг зөнөсөн гэж үзээд өөрийнхөөрөө номоо гаргасан юмдаг. Хожмоо харамссан тал бий. Тэр агуу хүний үгийг авалгүй, хэтэрхий их төсөөлөл, өөрөөр хэлбэл бодит байдлаас тасарснаас болж миний эхний ном хүрэх ёстой зүйлдээ хүрч чадаагүй. Гэхдээ яахав, бас ч сайн ном болсон. Хоёрдахь номны тухайд бол хэлээд байх үг байхгүй ээ. Ганц нэг шүлгийг эс тооцвол Монголд ховор номны нэг. Өөрийгөө магтах муухай ч үнэн юмыг яах вэ дээ.
Ингээд хэдий хоёр номтой болсон боловч нэг ч ном зарж чадаагүй.., бишээ гурван ширхэгийг зарсан шүү. “Саранд үүрлэсэн шувуу”-г хэвлэлтээс гарсан даруйд нь Интерном, Боловсрол гэх хоёр номын дэлгүүрт тавилаа. Байсхийгээд л зарагдаж уу, үгүй юу очиж шалгана. Ганц нь ч зарагддаггүй ээ. Тэгтэл зуны амралт болоод хөдөө гэрийн зүг хөвөлзсөөр одов. Намар ирлээ. Эрхбиш гурвын гурван сарын дотор зарагдаж дуусаа биз дээ ухааны юм бодоод дүүгээ дагуулаад хоёулаа тооцоогоо хийж, мөнгөө авахаар гарлаа. Одоо би харамсдаг юм. Яах гэж дүүгээ дагуулж гарав даа. Замдаа хоёулаа том том юм яриад л... тэр муу арван номны мөнгөөр бараг л машин авахнээ. Интерномд догдолсон баагий давхиад л орлоо. Лангууг нүдээрээ гүйлгэн хартал өнөө муу чинь байж л байна шүү. Монголын уншигчдад гомдох ч шиг. Кассанд дээр нь очоод асуутал гурван ном зарагдсан. Хоёр нь зарагдаагүй байна гэж байна. Нэрэлхсэндээ зарагдаагүй хоёр номоо авчихъя гээд авчихлаа. Дүү ч урамгүй л байна. Боловсрол руу очтол... Ээ бүү үзэгд. Лангуун дээр нь миний ном ганц ч алга. Зарагдчихаж. Бөөн баяр боловч өмнө нь жаахан “пакталсан” тал бий тул болгоомжтойгоор худалдагчаас нь сураглатал “Таны таван ном буцаагдсан. Манайх 6 сарын хугацаанд зарагдаагүй номыг буцаадаг юм л даа” гэж байна. Цааш нь юу болсон талаар ярихыг ч хүсэхгүй байна.
...Гээд нэг хөгжилтэй юм болж билээ. Хоёрдахь номоо гаргачихаад номын дэлгүүрт тавиагүй ээ. Гэртээ хадгалж, ганц нэг хүнд бэлэглэсээр л өдийг хүрлээ. Одоо болтол гомдол тайлагдаагүй юм байгаа биз. Харин ойрын үес “нэгэнт гаргачихсан номыг уншигчдад хүргэх хэрэгтэй” гэсэн бодол зовоох боллоо. Үнэн л дээ. Хав дарсаар хулганы хоол болголтой биш дээ. Ядаж ивээн тэтгэсэн найз маань хүний хөрөнгийг дэмий зарлаа гэж уурлах байх даа. Дараагийн ном ч гарах болчихоод байна. Иймээс би энэ бичлэгийг сийрүүлсэн юм. Мэргэн уншигч та бүхэнд өөрийнхөө номыг хоёуланг нь үнэгүй өгмөөр байна. Гэхдээ нэг болзолтой. Та өөрийгөө яруу найргийн маш өндөр төвшний уншигч гэж үздэг байх ёстой. Өөр зүйл хэрэггүй ээ. Яахав ганц нэг хүн санаагаараа ном ч юм уу, пиво авч өгч болно. Тэр яахав. Тусдаа асуудал.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


20 comments:

  1. ha ha ha.

    pivo uuh argaa yaj iigee l olii shuu neeree . Ene humuus

    ReplyDelete
  2. Ho ho ho.
    huniig oor shigee l bodoh yumdaa neeree. Ene humuus

    ReplyDelete
  3. Хаха. Олон ч хувь ном шингэн төлөвт хэлбэрт шилжиж, ууршин замхарсан байх даа.

    ReplyDelete
  4. Баяраагаас асуу. Маш сайн мэднэ.

    ReplyDelete
  5. Hehe,yaasan huurhun bichleg ve... Goe dursamj bna...:) Ter yaruu nairgiin 3 onol n ch mundag onol bn shuu hehe...

    ReplyDelete
  6. Хэхэ. Баярлалаа. Сайхан цаг үе байсан юмаа. Одоо ч гэхдээ бараг л хэвээр байна.

    ReplyDelete
  7. Би өөрийгөө яруу найргийн маш өндөр төвшний уншигч гэж хэлэхгүй ээ. Тэгээд ч танд пивоний мөнгө ч өгөхгүй. Учир нь би номонд мөнгө төлж уншиж үзээгүй. Орлого багатайдаа тэр. Гэхдээ би ном унших дуртай. Ажлынхаа хажуугаар номын сангаас гэрээр ном уншиж байгаад 2011 оны шилдэг уншигч нь болсон. Номыг чинь уншчихаад би өөртөө үлдээхгүй ээ. Нэг бол, аймгийн нийтийн номын санд өгнө. Эсвэл, архи тамхины эсрэг эрүүл идэвхитэй амьдрал клубын номын санд өгнө. Алинд нь өгөхийг өөрөө шийд, тэгээд надад болон бусдад үнэгүйгээр уншуулмаар байвал Төв аймаг, Зуунмод Монгол шуудан холбооны салбар, шуудангийн хайрцаг 56 гээд явуулаад үзэхгүй юу даа.
    ОТГОНЧИМЭГ

    ReplyDelete
    Replies
    1. yalt ch ugui neg gegeenten bn da lag uhaalag zagnaw, bi bol buur suulchiin munguuruu nom awchaad alhchdiin zamdaa tsetserlegt suuj unshsan shigee... tegeed tedniigee buur hen buhnees haramlan bj gertee hadgaldiin

      Delete
    2. Би мөнгөгүй оюутан байхдаа л хуушуурныхаа мөнгийг цуглуулж байгаад ном авчихдаг байлаа.

      Delete
  8. Би номоо пивоны мөнгөөр зарахгүй, солихгүй ээ. Хэрэв анзаарсан бол миний бичлэг эхнээсээ комеди маягаар бичигдсэн байгаа. Зүгээр наргиа болгож пивоны тухай дурдсан юм.Андуурав. Мөн чамд номоо өгөхийг хүсч байгаа ч үнэндээ ажил ихтэй, бас жаахан хойрго хүн тул шууданд хийгээд тань руу явуулна гэдэгтээ итгэлгүй байна. Ажил дээр минь ирээд авбал дуртайя өгнөө.

    ReplyDelete
  9. яасан ч олон номтойн... гэтэл бас дараагийнх нь бэлэн болсон гэнэ шүү хэхэ

    ReplyDelete
  10. Ном байна, шүлэг ч байна. ккк.

    ReplyDelete
  11. jijig tseeehtei bolson yumuu da

    ReplyDelete
  12. хөгжилтэй хөөрхөн бичлэг байнаа. Хоёр номыг чинь хоёуланг нь сайтар тогтож таалж уншсан шүү. Өөрөөс чинь биш ч Сарны сахиусаас бэлгэнд авсаан. Дараа өөрийн номоо бүтээвэл хариу барина гэж бодож байгаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

    ReplyDelete
  13. Том цехтэй болсон гэж бодоод байгаа ш дээ

    ReplyDelete
  14. Аа харин танд өгсөн гэж дуулдсан. Сайн уншигчдад ном минь хүрч л байвал сайн байна. Номоо түргэн гаргахын ерөөл өргье.

    ReplyDelete
  15. Tun saikhan bichleg baina, ix sonirxoltoi blog baina,
    Uran buteeliin ondor amjlt xusey!

    Enkh

    ReplyDelete
  16. Баярлалаа хө. Өөрт чинь ч амжилт хүсье.

    ReplyDelete
  17. хэхэ. Уучлаарай.. Таны номыг Сарны Сахиусаас *Ханийнхаа шүлгээр онгодыг тань хөглие* гэж сайхан үгтэйгээр бэлгэнд авсан. Тэгээд ийм мундаг мэдрэмжүүдийг уншиж сэрчихэд хүн тоох ганцыг бичээгүйдээ гэмшээд л яваад бн.. Гэхдээ бичнээ... хэхэ... Үнэгүй биш их үнэ цэнэ өгч хүсэж байж авсан болхоор хичээн байж хэргийг гарганаа...Бас шинэ номыг тань заавал худалдаж авна. Яруу сайхан бүгдийг хүсье. Шөнө дунд сэрээд шүлэг бичихсэн...

    ReplyDelete
  18. Өө баярлалаа. Сэтгэлд гэрэл нэмсэн сайхан өдрийг эхлүүллээ та.

    ReplyDelete