Сая орсон борооны үнэр
Салуй улиасны мөчрөөс дүүжигнэж,
Салхинд сэрчигнэх
Санаашрал эрвээх нь намуун...
Уй бүгтэрсэн урт шөнө
Уйлсан тэнгэр халтар шөнө
Урд хөршийн яндангаас
Унасан очис намуун...
Хив харанхуйн гэгээ болж
Хаа нэгтээ хуцах нохойн
Хэлэхийг нь зөвшөөрөх шиг аниргүй...
Түнэлийн суурин намуун!
2011.11.11нд УБ хот
tansag and mine
ReplyDeletetasartsan
ReplyDeleteБаярлалаа, баярлалаа
ReplyDeleteУрд хөршийн яндан гэдэг Ц.Дэлгэрмаагийн гэрийн яндан юм шүү дээ.
ReplyDeleteсанаашрал эврээх бишүү хө
DeleteЗохиосон үг байгаа юмаа.
DeleteТүнэлээ санамуй
ReplyDeleteЭх нутгаа санамуй
ReplyDelete