Уулын хазгайг жаахан налаад ургачихсан нарийхан улиангар
Уйлах гээд байгаа юм
шиг,
инээх гээд ч байгаа
юм шиг навчис нь үл мэдэгхэн хөдөлнө.
Учирсан янагийн шивнээг
чагнахыг хүссэн зуйрган саран
Урагш хойш найгах
моддын сиймхийгээр шагалзана.
Хөвчийн шөнө үнэгний
сүүлнээс чаргууцалдсаар
Хүйлэн цэнхэр хүлэг
болоод жим ороон давхиж одоход
Хосын хөнгөн
үнсэлтээс ойн үлгэр эхэлж
Хонгор эрвээхийс болоод гэрэлт цохсын дунд
эргэлдэнэ.
2009.07 сар. Түнэлийн түнэр шөнө бичив би!
сайхан шүлэг байна... 2011 онд ХЗС төгссөн гэж уншлаа мэргэжил нэгтэй юм байна.
ReplyDeletehoorhon shuu
ReplyDeleteБаярлалаа. Бас ижил сонирхолтой юм байна. ККК.
ReplyDeleteчи ч хөөрхөн.
ReplyDeleteЧин хайр минь нандин эрдэнэ
DeleteЧи минь наддаа нандин эрдэнэ
Би чинь чамдаа нандин эрдэнэ
ReplyDeleteБидний хайр нандин эрдэнэ