Өчигдөр Францын
алдарт “Бойнг, Бойнг” жүжгээс сэдэвлэн миний бие бичсэн “Гэнэтийн бэлэг” романтик,
инээдмийн жүжиг маань нээлтээ хийлээ. Жүжгийг найзууд театрын уран бүтээлчид
амилуулсан юм. Дүрүүдэд Б.Нармандах, Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, Д.Лхагваа,
Д.Уламбаяр, П.Шүүдэрцэцэг нарын авъяаслаг, өнгөлөг жүжигчид тоглосон нь улам
бүр сонирхолтой болгожээ. Энэ дунд жүжигчин Э.Ууганбаярыг онцлон дурдахгүй
өнгөрч болшгүй. Учир нь тэрээр энэ жүжгийг анхлан санаачилж, эхнэр
Б.Уянгатайгаа хамтран олон түмэн биднийхээ мэлмийг гийгүүлж байгаа билээ. ________________________________________Зохиолч, яруу найрагч Жаргалсайханы ОРГИЛ
Showing posts with label Жүжиг. Show all posts
Showing posts with label Жүжиг. Show all posts
Thursday, April 11, 2013
"ГЭНЭТИЙН БЭЛЭГ"
Өчигдөр Францын
алдарт “Бойнг, Бойнг” жүжгээс сэдэвлэн миний бие бичсэн “Гэнэтийн бэлэг” романтик,
инээдмийн жүжиг маань нээлтээ хийлээ. Жүжгийг найзууд театрын уран бүтээлчид
амилуулсан юм. Дүрүүдэд Б.Нармандах, Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, Д.Лхагваа,
Д.Уламбаяр, П.Шүүдэрцэцэг нарын авъяаслаг, өнгөлөг жүжигчид тоглосон нь улам
бүр сонирхолтой болгожээ. Энэ дунд жүжигчин Э.Ууганбаярыг онцлон дурдахгүй
өнгөрч болшгүй. Учир нь тэрээр энэ жүжгийг анхлан санаачилж, эхнэр
Б.Уянгатайгаа хамтран олон түмэн биднийхээ мэлмийг гийгүүлж байгаа билээ. Thursday, December 8, 2011
МИНИЙ НУУЦ ХҮҮ ЖҮЖГИЙН ТОВЧЛОЛ
Энэхүү жүжиг нь Тайванаа, Бүүвэй гэх хоёр залуу хөдөөний
нэгэн сууринд хэсэг охидуудтай зугаацаж яваад вагоноосоо хоцорсноор эхэлдэг. Хамт
явсан охидууд нь тэднийг гудамжинд орхиж явснаар манай хоёр баатар таних мэдэх
хүнгүй газар, намрын хүйтэн цагаар хэрхэхээ мэдэхээ байн осгож үхэх аюулд
унана. Арга барагдсан эрхмүүд айлын хаалгыг тогшоод оруулахыг гуйдаг. Мэдээж
харанхуй шөнө, танихгүй хоёр хүнийг гэртээ хонуулах тэнэг хүн тэр сууринд
байсангүй. Тэднийг яг ийн мунгинаж байх зуур гудамжинд Мягмар гарч ирдэг. Тэрээр
хөрш айлын Дэлгэрмаа гэх бүсгүйтэй ярилцаж байхыг Тайванаа, Бүүвэй хоёр сэм
чагнаад нэрийг нь мэдэж авснаар жүжгийн өрнөл эхэлнэ.
Бүүвэйгийн санаачилснаар хоёул Мягмарын гэрт ороод гэртээ
ганцаараа байсан хүү Начинд нь Тайванааг өөрийнх нь эцэг нэгт ах, Мягмарын нууц
хүү гэж хэлж орхидог. Ингээд гурвуул ширээнээ суун найрлаж байтал Мягмар хаалга
тогшино. Мягмараас айхдаа Тайванаа, Бүүвэй хоёр гал тогооны өрөө рүү орно.
Харин Начин “таны хүү ирсэн” гэдгийг зөвөөр тайлбарлахаар өрөөндөө үлдэнэ. Мягмар
орж ирмэгц Тайванаа учрыг тайлбарлана. Тэр хоёрыг ярилцаж байх зуур зальт
этгээдүүд ардуур нь сэмхэн гарахыг хүсэх боловч ямар нэг байдлаар азгүйтсээр гарч
чадалгүй Мягмартай нүүр нүүрээрээ тулдаг. Ийн учрахын өмнө Мягмар өвгөн
Начинтай гэнэтийн гийчин болох Тайванааг хэн болохыг тааварлан ярьж байхыг
Бүүвэй сэмээрхэн чагначихдаг. Мягмар Тайванаагийн ээжийг хэн байж болохов гэж
бодож байгаад өөрийн насны залууд учирч явсан бүсгүй болох Янжинг санан, тэрний
л хүүхэд болж таарлаа гэж таамагладаг. Тэд нүүр нүүрээ харан уулзаад, сандарсан
Мягмар найрын ширээнээ урин хэд гурван үг сольж байтал Мягмарын том охин болох
Од орж ирнэ. Хорин нэгхэн настай, зээр шиг тогтворгүй нүдтэй үзэсгэлэнт охиныг
хараад манай хоёр баатар хоёул сониучирхана. Хэрсүү охин харин Мягмар, Начин
хоёр шиг тийм амархан Тайванаа, Бүүвэй хоёрт итгэсэнгүй. Ээжийнх нь нэр ус, аавтай
нь хаана танилцсан зэргийг асууна. Дээр өгүүлсэнчилэн Мягмарын Начинд ярьж
байсан зүйлсийг Бүүвэй чагнан Тайванаад юу хэлэх ёстойг хэлсэн тул манай
баатрууд сандарсангүй Янжингийн тухай гайхамшигт үлгэрийг ярьсанаар Мягмар
өвгөн болоод түүний гэр бүл Тайванааг өөрсдийн ах, хүү гэдэгт эргэлзэх зүйлгүй
итгэдэг.
Wednesday, November 23, 2011
МИНИЙ НУУЦ ХҮҮ
Ойрд ажил ихтэй. Бичлэг оруулж чадахгүй л байна. Залуу хүнд мөнгө чухал биш гэх боловч залуу гэр бүлд бол чухал юм. Хэдэн киноны захиалгатай, нам сууж байнаа. Саяхан бичсэн жүжгийнхээ тухай ч бичлэг оруулах зав гарахгүй юм. Харин нэг ярилцлага өгөөд амжчихсан шүү. Түүнийгээ тавьчихъя. Ганц нэг хүн тэр жүжгийг энэ нөхөр бичжээ гэдгийг мэдвэл сайн санагдаад..! гэхдээ миний цэвэр уран бүтээл биш шүү. За доорхи хөөрөлдөөнийг уншихад ойлгогдох биз дээ. Ямартай ч надад асар том туршлага болсон бүтээл байлаа. Агуу Вампилов оо гэж...
Ж.Оргил: Энэ миний бичихийг хүсч байсан зохиол байсан
“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг СТӨ-нд тоглогдож байгаа билээ. Тэгвэл энэ жүжгийн зохиолыг шинэчлэн найруулсан зохиолч, яруу найрагч Ж.Оргилтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Амьдралд тавтай морил” киноны зохиолыг бичсэн билээ.
-“Миний нууц хүү” зохиолыг хэрхэн бичсэн бэ. Сонирхол татаад байгаа юм?
-Үнэхээр сонирхолтой юм болсон. Би утсаа хаячихаад хэд хоног орчлонгоос тасарчихсан явж байгаад нэг утас аваад дөнгөж асаатал Эрхэмээ /жүжигчин Эрхэмбаяр/ залгаж байна. Тэгээд “Чи хүрээд ир. Нэг уулзаан байна” гэсэн. Яваад очтол жүжиг бичих үү гэж байна. Хамгын гол нь Эрхэмээ над руу нэг л удаа залгахад нь би утсаа асааж таарсан байгаа юм. Тэгээд болоогүй найруулагч, үндсэн зохиол гээд бүх л юм нь яг над шиг маш амархан шийдэгдсэн байгаа юм. Ер нь би тэр үед яагаад ч юм жүжиг бичмээр санагдаад нэг зохиол эхлүүлээд, судалгаа маягтай юм хийгээд байж байсан. Тэгтэл бэлээхэн жүжиг бичих санал, жүжигтэйгээ ороод ирхээр шууд л зөвшөөрнө биз дээ.

Subscribe to:
Posts (Atom)