Өчигдөр Францын
алдарт “Бойнг, Бойнг” жүжгээс сэдэвлэн миний бие бичсэн “Гэнэтийн бэлэг” романтик,
инээдмийн жүжиг маань нээлтээ хийлээ. Жүжгийг найзууд театрын уран бүтээлчид
амилуулсан юм. Дүрүүдэд Б.Нармандах, Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, Д.Лхагваа,
Д.Уламбаяр, П.Шүүдэрцэцэг нарын авъяаслаг, өнгөлөг жүжигчид тоглосон нь улам
бүр сонирхолтой болгожээ. Энэ дунд жүжигчин Э.Ууганбаярыг онцлон дурдахгүй
өнгөрч болшгүй. Учир нь тэрээр энэ жүжгийг анхлан санаачилж, эхнэр
Б.Уянгатайгаа хамтран олон түмэн биднийхээ мэлмийг гийгүүлж байгаа билээ.
Жүжгийн тухайд
өгүүлэхэд хөгжим, бүжиг, инээд, хөнгөн гуниг гээд олон зүйлс орсон аргагүй л
“Нарийн ногооны салат” болж. Хэдий өөрөө бичсэн ч гэсэн зарим хэсэг дээр нь
нулимсаа гартал инээж, зарим үзэгдэл дээр нь сэтгэл оволзон хөөрч байснаа нуух
юун. Тайзны бүтээл, зохиол хоёрын ялгаа энд л гарч байгаа юм даа. Зохиол бол
зөвхөн уншигч, зохиолч хоёрын хоорон дахь оюун бодрол, зөн совингийн харилцаа
байдаг бол тайз, дэлгэцийн бүтээл нь олон арван хүний авъяас, хөдөлмөр шингээд
дүрд хувиран, дуу авиатай болж таны сэтгэлд таашаалыг хүртээдэг онцлогтой. “Гэнэтийн
бэлэг” жүжгийн уран бүтээлчид энэ бүгдийг нарийн тооцоолж тоос шороо угалзарсан
саарал хотод минь дуу, бүжиг, инээд хөөрөөр бялахсан хаврыг авч иржээ. Уншигч
та энэ жүжгийг үзвээс үнэхээр гэнэтийн бэлэг байх болноо гэдгийг миний бие
батлан өгүүлэхийн ялдам уран бүтээлч нөхөддөө онгод хийморийн дээдийг ерөөж, олон
арван бүтээл та бүхнийг хүлээн буйг дуулгая.
Ёсолсон Зохиолч
Жаргалсайханы ОРГИЛ.
Баяр хүргэе. Чамаар бахархаж байна
ReplyDeletebayrlalaa
ReplyDeleteБаяр хүргэе. Болвол үзнэ ээ.
ReplyDeleteҮзнэ ээ. Оргилдоо баяр хүргэе ээ.
ReplyDeleteБаярлалаа андуудаа
ReplyDeleteбаяр хүргэе Оргил ахаа мөнхбат байна.Заавал үзнэ ээ.Таниар өөр сонин сайхан юу байна даа.Танайд очиж маамуу харах гэсээр 3 жил өнгөрлөө дөө.
ReplyDeleteyamar sonin hun be. davka bid 2 haaya chamaig yaridag yum. minii utas 98118698. holbogdooroi
ReplyDelete