Wednesday, January 11, 2012

АФОРИЗМ


Би юмыг яг ийм байх ёстой, энэ чинь тийм юм гэж эцсийн дүгнэлт хийхээс аль болох зайлсхийдэг хүн л дээ. Амьдралыг олон талаас нь харахыг хүсдэгээ гэсэн үг. Гэхдээ маргааны үед бол арай өөр болчихоод байдаг тал бий. Доорхи афоризмууд бол маргалдаагүй байхад төрсөн юм шүү. Яг үнэндээ бол Афоризм бичих гэж огтхон ч бодож байсангүй. Зүгээр л явж байхад өөрөө толгойд орж ирээд байдаг юм. Тийм болхоор гүн ухаан ч, бодрол бясалгалын шинж багатай, харин гэнэт ухаарахуй гэх юм уу даа, нэг тийм зурсхийсэн бодол давамгайлсан байдаг. Тэднийгээ тэмдэглэж ч авсангүй. Хачирхалтай нь ой санамжинд хэд гурав нь байсаар байдаг байлаа. Тэгээд нэг өдөр цаасан дээр буулгатал чамгүй тоо гарсан шүү хэхэ. За тэгээд нэгэнт л биччихсэн юм чинь ганц нэгийг нь сонирхуулъя даа.

Өөрийгөө гээсээр хүн болж байна, би.

Ижил мэргэшилтэй хүмүүст шудрага нөхөрлөх боломж олддоггүй.

Амьдрал гагц хайр дээр тогтддог бол ямар уйтгартай байх бол гэж би дандаа боддог.

Шүлэгтэй дэвтэр, түрийвчтэй мөнгө хоёр нэг халаасанд багтадаггүй хорвоо.

Хүний сэтгэлийг мөнгөөр хэмждэг хүн худалдаад авчихаж болдог эд зүйлээс огтын ялгаагүй.

Пикассо яагаад хүүхэд шиг зурахыг хүссэнийг Пикассогоос бус хүүхдээс л асуу.

Үнэн гэдэг сургаар л бий болчихдог зүйл.


Ерөөс жаргал зовлон тоос гэмээнэ ертөнц хэмээгч амны халбага шиг өчүүхэн буюу.

Дүгнэлт дандаа эртдэж байдаг.
        Жаргалсайханы Оргил.

14 comments:

  1. Үнээн үнэн,үнэн үгүүд байна.

    ReplyDelete
  2. Үнэн гэдэг сургаар л бий болчихдог зүйл. Хэхэ.

    ReplyDelete
  3. zarim negentei bol sanal niilej boloh yum

    ReplyDelete
  4. Нийлээгүй байлаа гээд гомдохгүй.

    ReplyDelete
  5. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  6. Ямар хэцүү юм бэ дээ, энэ хүмүүс... Нэг нь саналаа бичээ л биз...

    ReplyDelete
  7. Дүгнэлт дандаа эртдэж байдаг. энэ тун догь үг бна. орох айл нэгээр нэмэгджээ, баяртай бна

    ReplyDelete
  8. Баярлалаа. Орход чинь унших юмтай байхыг хичээнээ

    ReplyDelete
  9. mmmm bid hatgaltand bolj ogwol atirahgui bwal zugeer yum shig. Ooriigoo l olii yag l hun shig

    ReplyDelete
  10. Зөв л дөө. Өөрийгөө л олох чухал.

    ReplyDelete
  11. Мөнгөөр бүхнийг хийж болно гэж боддог хүн бүгдийг мөнгөний төлөө л хийдэг. Бенжамин Франклин

    ReplyDelete
  12. Бенжамин франклин үнэн хэлсэн байна.

    ReplyDelete