Навчис хучсан цөөрмийн эрэг дээрх
Намхан, дүнзэн байшинд би амьдардаг.
Тэндхийн орон зай, дуусаагүй шүлэг..,
Түрүүхэн ирээд явсан бүсгүйд нь хайртай!
Чиний бодож байгаа гэхдээ биш ээ
Чив чимээгүй тэнд ноёлдог юм.
Хурц нар, бороотой тэнгэр үгүй
Хурууны завсраар цухуйх гэрэл шиг
Бүдэгхээн гэгээ л байдаг
юм.
Бүх юм амарлингуйд нэгдсэн энэ газар
Бүгтхэн чимээ хаа нэгтэйгээс дуурсдаг.
Намар болохоор улам тод сонсогдоод
Найз шиг минь дотно
санагддаг.
Хэн, юу гэдгийг мэдэхгүй ч түүнийг
Хэсэгхэн боловч чагнах сайхан байдаг.
Хэзээ ч зогсдоггүй тэр нэгэн дуун
Хэмнэл зүрхийг минь тэжээх шиг болдог.
Бүүр багаасаа л амьдарсан болохоор
Байхгүй гэдэгт нь үнэмшихийг хүсдэггүй...
Хуруунаасаа цацрах гэгээн гэрлээр наадан
Хувилгаан төрхөөрөө тэнд л оршдог.
2011.10.24 нд УБ хот.
Dajgui saihan shuleg bna
ReplyDeleteБаярлалаа
ReplyDeleteтүрүүхэн ирээд явсан бүсгүйд нь хайртай
ReplyDeleteГоё шүлэг байна.Янжинлхам бурхан илүү ивээх болтугай миний найзыг...
ReplyDeleteБаярлалаа найзуудаа
ReplyDeleteГоё энгийн шүлэг байна шүү
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteÝíý þóâ òèéìýý ø¿ëýã þìóó...Õýë÷èõëäýý Òîìîî ø¿ëýã áèø áàéõã¿é þó...Þó õýëýýä áàéãààí òèéìýý...Þó õýëýõ ãýýä ÷àäàõã¿é áàéãàà þì.Ø¿ëýã èéì áéàäûíìóó òèéìýý.Èéì ø¿ëýã ãýæ áéàäûíìóó ¿ã¿é áàéõã¿é þó áàéæ áîëäîãã¿é áàéõã¿é þó...Ø¿ëãèéã èíãýæ áè÷èæ áîëäîãã¿é ë áàéõã¿é...Ýíý áîë ø¿ëýã áèø çà þó...Ø¿ëýã ýíýýýñ ººðººð áàéæ áîëäîãã¿é ë áàéõã¿é þó...ø¿ëãèéã èíãýæ áè÷äýã ë áàéõã¿é þó...Ø¿ëýã ýíýíýýñ ººðººð áéàæ áîëäîãã¿é ë áàéõã¿é þó...Õý õý ãàéõâóó ãàéõóóëàõ õýðýãòýé áàéäàã áàéõã¿é...Ñàéõàí áè÷ýý ë òóóðèâàà ë áàéõ õýðýãòýé ñàéõààí ñàéõàí ñàéõàí...
ReplyDeleteАрзайгаад уншигдахгүй юм. Ямартай ч баярлалаа. Ккк.
ReplyDeleteChinii shulguudees nutgiin mini seruun tsenher salhi sevelzeh met bdg shuu
ReplyDeleteЦээжиндээ тээж явдаг юм даа.
ReplyDelete