Monday, September 24, 2012

АФОРИЗМ



Дээр блогтоо өөрийн хэдэн афоризм оруултал багахан хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байсан удаатай.  Гэхдээ афоризмыг туйлын үнэн гэж харах нь өөрөө тэнэг хэрэг л дээ. Ер нь афоризмыг өөртөө сэдэл, сэрүүлэг маягаар тусгаж авна уу гэхээс биш амьдралынхаа хэв маяг, зарчим мэтээр ойлгох нь буруу юм.  Хүний амьдралыг хэдхэн үгэнд багтаагаад хэлчих тийм арга, ухаан, хүн одоогоор байхгүй л болов уу? Тэр л үүрэг бүхий зүйлийг зарим хүмүүс хэт хүндээр хүлээж аваад, чичрээд байдаг тал бий. Тэгээд ч нээг их сүйдтэй юм бичлээ гэж бодохгүй байгааг минь  өмнөх бичлэгээс хараа биз дээ. Юутай ч миний блогын хамгийн их хандалтыг Афоризм аваад байгаа учир дахин өөрийн хэдэн “үгс”-ээ та бүхэнд толилуулъя. Дараа тэгж байгаад афоризмын тухай нэлээд ултай бичигдсэн “шинжлэл” орууламц. 

Туйлшрал бол тэнэглэлийн томоохон хэлбэр мөн.


Оддыг тооллоо. Охидын аашнаас цөөхөн аж.

Хоёр хүн муудалцаж байхад дундуур нь орох нь олонх тохиолдолд хэрэггүй байдаг. Угаас гурван чихтэй илжиг байдаггүй биз дээ.

Хөгширөх нь үхэлд бэлдэх үйл явц юм.

Хүний сэтгэл жөтөөгөөр дүүрэх тусам дэлхий ертөнц улам жижигхэн болж байдаг.

Зүрхнээс гарсан үг л зүрхэнд хүрдэг амой.

Ерөөс жаргал зовлон тоос гэмээнэ ертөнц хэмээгч амны халбага шиг өчүүхэн буюу.

No comments:

Post a Comment