Дээр блогтоо өөрийн
хэдэн афоризм оруултал багахан хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байсан удаатай. Гэхдээ афоризмыг туйлын үнэн гэж харах нь
өөрөө тэнэг хэрэг л дээ. Ер нь афоризмыг өөртөө сэдэл, сэрүүлэг маягаар тусгаж
авна уу гэхээс биш амьдралынхаа хэв маяг, зарчим мэтээр ойлгох нь буруу юм. Хүний амьдралыг хэдхэн үгэнд багтаагаад хэлчих
тийм арга, ухаан, хүн одоогоор байхгүй л болов уу? Тэр л үүрэг бүхий зүйлийг
зарим хүмүүс хэт хүндээр хүлээж аваад, чичрээд байдаг тал бий. Тэгээд ч нээг их
сүйдтэй юм бичлээ гэж бодохгүй байгааг минь өмнөх бичлэгээс хараа биз дээ. Юутай
ч миний блогын хамгийн их хандалтыг Афоризм аваад байгаа учир дахин өөрийн
хэдэн “үгс”-ээ та бүхэнд толилуулъя. Дараа тэгж байгаад афоризмын тухай нэлээд
ултай бичигдсэн “шинжлэл” орууламц.
Туйлшрал бол тэнэглэлийн томоохон хэлбэр мөн.