Sunday, August 5, 2012

СЭТГЭЛДЭЭ НАРГҮЙ ХҮНИЙ НҮД НЬ УС ШИГ БАЙДАГ























Надад мөн чанар буй аваас тэр хүн чанар л...
                                                                       О.Д

Сэтгэлдээ наргүй хүний нүд нь ус шиг байдаг.
Сэмээрхэн гишгэх, гөлөлзөн харах нь зүрхийг
Живүүлэх шиг санагддаг. Яагаад ч юм тийм
Хүмүүсийг би шарихран өрөвдөж, яг борооны
Дараах сонингийн цаас шиг эмзэг болчихдог.
-Толгойгоо өргө, амьдралыг үнэл гэж хэлэхийг
Хүсэвч тэдний нэг өөрөө юм шиг санагдаад...
Тэгээд уйтгарт, уртын урт шүлгүүдээ бичдэг!
                                         2011.11.16нд УБ хот

7 comments:

  1. Unenii uvurt dagjij honoson shunuu bi
    Uhliig ch diileh huchiig olson yum...

    ReplyDelete
  2. Hudliin ovort beerch honoson shunuu bi
    Hoyorgui uneniig olj harsan yum...

    ReplyDelete
  3. Сэтгэлдээ наргүй хүний нүд нь ус шиг байдаг

    миний нүд лав усаар дүүрэн.

    ReplyDelete
  4. Толгойгоо өргө, амьдралыг үнэл.

    ReplyDelete
  5. mash ih taalagdaj baina ene shuleg

    ReplyDelete
  6. Мөрний төгсгөл, Мөрний эхлэл нь хачирхалтай юм. Яг сайхан уншаад явж байтал гацах юм. Уучлаарай таны бичсэнийг би ингээд уншчихлаа.
    Сэтгэлдээ наргүй хүний нүд нь ус шиг байдаг.
    Сэмээрхэн гишгэх, гөлөлзөн харах нь
    Зүрхийг живүүлэх шиг санагддаг.
    Яагаад ч юм тийм хүмүүсийг би шарихран өрөвдөж,
    Яг борооны дараах сонингийн цаас шиг эмзэг болчихдог.
    -Толгойгоо өргө, амьдралыг үнэл гэж
    Хэлэхийг хүсэвч тэдний нэг өөрөө юм шиг санагдаад...
    Тэгээд уйтгарт, уртын урт шүлгүүдээ бичдэг!

    Сайхан шүлэг байна.

    ReplyDelete