Би гайгүй нийтэч хүн л дээ. Тэр тоогоороо олон найз
нөхөд, танилтай байдаг. Гэлээ гээд нүүр рүү ном шидэж уурлачихаад хэдхэн
хоногийн дараа инээгээд учрах нөхөд их цөөхөн дөө. Бусад хүмүүст ч гэсэн тийм
“зүрхний” гэмээр найз их бус байдаг болов уу? Ер нь нөхөрлөл, хайр дурлал, ажил
мэргэжил, уран бүтээл зэрэг бүх юм хувь тавилан байдаг байх гэж боддог. Нарийн
яривал үйлийн үр. Хэрвээ тэр бид хоёр нэг сонирхолтой байгаагүй бол нэг ангид
орж, мөр зэрэгцэн суухгүй
байсан. Магадгүй энэ нүсэр хотод хөдөөний хоёр бацааны гэр нь нэг гудамжинд
байж таараагүй бол анхны хайрынхаа тухай хэн хэндээ сэтгэл догдлон ярихгүй
байсан байх... Юм гэдэг сонин шүү.
Түүний нэрийг Пунцагболд гэдэг юм. Найзуудынх нь
дууддагаар Илжиг. Манай хэдэн “гарууд” бүгд л их өвөрмөц нэртэй дээ. Сарлаг,
Илжиг, Шрек, Смыгаль гэх жишээний. Хэхэ. Хамгийн олон нэртэй нь
Хатанбүүвэйбаатар. Жинхэнэ нэр нь ч, хоч нь ч тэр бусдаасаа хамаагүй их. Хүнээс
илүү “юмтай” байх сайхан уу гэж би түүнээс нэг асуух бодол өвөрлөөд л яваа. Урдаас
“хуц” л гэх байх. Гэхдээ би ч гэсэн зөрүүлээд хариулах үгтэй. За Бүүвэй ч яахав тэр Илжигнийхээ тухай яръя.
Зан чанарын хувьд ёстой “дунд нь л байсан” гэдэг шиг хүн дээ. Хүнийг гомдоох,
хэрүүл уруул хийх, хичээл ном таслах, архи дарс уух зэрэгт тэр дунд нь л
байсан. Одоо ч дунд нь л байсаар байгаа. Анх жалга жалгын зүрхний хийтэй хэдэн
бацаанууд нэг анги болон нэгдчихээд, тролейбус дотор талх бодоод зүүрмэглэж
яваа хэдэн хөгшид багачуудад шүлэг чангаар дуудаж өвчигнөж явдаг байснаа бодохоор
одоо бөгс улайдаг юм. Хаа сайгүй шүлэг уншиж явна. Цонхны тавцан, коридор,
нойл, эрүүлжүүлэх... нөгөө уншаад байгаа шүлэг нь хөөрхий хөгийн юмаа зайлуул.
Жинхэнэ алдарт яруу найрагчид байсан даа.
Ер нь илжиггүй юм их ховор. Хөөрхөн дуулчихна. Гэхдээ
өөрийгөө тасархай дуулдаг гэж боддог, ярьдаг юм. Хихи. Бас спортод авьяастай,
шатар ч нүүчихнэ\намайг арай барахгүй\, Шүлгүүд нь ч сайхан. Зайтай эр гэж нэг
үг байдагдаа. Илжиг үнэхээр зайтай эр мөн. Түүний амьдрахуйн ухаантай бол ярих юм байхгүй. Нэг удаа манай Бүүвэйтэй
найз охиноо танилцуулах болж л дээ. Автобусны буудал дээр уулзахаар тохирч. Тэгсэн
чинь нөгөө нохой Бүүвэй чинь хажуугаар нь өнгөрсөн хамгийн царай муутай охидыг заагаад
“энэ үү, энэ үү” гээд байсан гэдэг. Бүүвэй хожмоо надад дурсан ярихдаа тийм
царайлаг байх юм гэж санаагүй гэж хэлж билээ. Манай хүн ... дүйцүүлж бодоод
байж л дээ. Ккк. Одоо тэр бүсгүйтэйгээ суугаад нэг хөөрхөн хүүтэй болж, аз
жаргалтай сайхан амьдарч байна. Ажил мэргэжлийнх нь тухайд өгүүлэхэд манай
ангийн арваад этгээдээс ганц мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн. Зүгээр ч нэг
сэтгүүлч биш “Монголын мэдээ” гэх өдөр тутмын сонины нэг албаны дарга. Сайхан
сонсогдож байгаа биз. Миний яг нүдэн дээр амьдралаа өөрөө босгосон доо. Хэн ч
туслаагүй, хэн ч нөлөөлөөгүй, өөрийнхөөрөө л амьдарч яваа орчин үеийн сэхээтэн
залуусын нэг. Санаа зөв бол заяа зөв байдаг гэж... За даа би нээг их юм яриад
байх шиг байна. Зүгээр л ингээд орхиё. Яриад байвал яриад л байх биз. Харин
ганц л үг хэлье. Түүний шүлгүүдийг унш.
ҮЛГЭР
Жижигхэн
горхины дэргэд
Цагаахан хус ургасан
Жигтэйхэн дотно санагддагсан
Тэнд очиход
Урсч буй горхи
Урьд сайхан бүсгүй байсан гэнэ
Уйлсаар байгаад
Учиргүй их санаа алдмаар
Хамгаас сайхан түүнийг
Хараад л байхын тулд
Хажууд нь хэн нэгэн
Хус болж ургасан байх
Орой бүр би тэнд
Ганцаар
Хэнийг ч юм бэ хүлээдгийг
Хэн ч мэдэхгүй
Бяцхан горхи дэргэд нь хус
Би тэнд ерөөсөө уйлаагүй
Цагаахан хус ургасан
Жигтэйхэн дотно санагддагсан
Тэнд очиход
Урсч буй горхи
Урьд сайхан бүсгүй байсан гэнэ
Уйлсаар байгаад
Учиргүй их санаа алдмаар
Хамгаас сайхан түүнийг
Хараад л байхын тулд
Хажууд нь хэн нэгэн
Хус болж ургасан байх
Орой бүр би тэнд
Ганцаар
Хэнийг ч юм бэ хүлээдгийг
Хэн ч мэдэхгүй
Бяцхан горхи дэргэд нь хус
Би тэнд ерөөсөө уйлаагүй
**** ***** ****
Монализагийн
инээмсэглэлээс
Хүмүүс залхах цагт
Би өөр инээмсэглэсэн бүсгүй зурна
Хэн гэж нэрлэе дээ
Хүмүүс залхах цагт
Би өөр инээмсэглэсэн бүсгүй зурна
Хэн гэж нэрлэе дээ
*** *** *** ***
ЗӨРҮҮД ХАЙР
Өр зүрх минь хэзээ ингэж
Өөрийн эрхгүй догдолсон билээ
Өвсний шүүдэрт хөлөө норгож
Өглөөжин чамтай алхсан бил үү
Хэзээ би зүрх сэтгэлээ
Хэн нэгэнд өгсөн билээ
Учрал тавилан зөрөхийн цагт
Уйлж нулимсаа унагасан бил үү
Заяа төөрөг юунд намайг
Заавал түүнээс зөрүүлнэ вэ
Хуурамч хорвоогийн жамыг аргадаж
Хундага архи тавилантайгаа тулгахаас
Халамцсан зүрх агсамнан цохиллооч
Хаачих билээ тэндээ л байхаас
Санахын шоронд өөрийгөө хорьчихоод
Сарантай ханьсаж шөнөжин дуулах уу
Өнчин шөнийн зүүдэнд тэр ирж
Өнөөх шоронгоос намайг оргуулна
Зүрхээ дагаж түүн рүү очихоос
Зөрүүд хайр ийм л хойно доо
Өөрийн эрхгүй догдолсон билээ
Өвсний шүүдэрт хөлөө норгож
Өглөөжин чамтай алхсан бил үү
Хэзээ би зүрх сэтгэлээ
Хэн нэгэнд өгсөн билээ
Учрал тавилан зөрөхийн цагт
Уйлж нулимсаа унагасан бил үү
Заяа төөрөг юунд намайг
Заавал түүнээс зөрүүлнэ вэ
Хуурамч хорвоогийн жамыг аргадаж
Хундага архи тавилантайгаа тулгахаас
Халамцсан зүрх агсамнан цохиллооч
Хаачих билээ тэндээ л байхаас
Санахын шоронд өөрийгөө хорьчихоод
Сарантай ханьсаж шөнөжин дуулах уу
Өнчин шөнийн зүүдэнд тэр ирж
Өнөөх шоронгоос намайг оргуулна
Зүрхээ дагаж түүн рүү очихоос
Зөрүүд хайр ийм л хойно доо
** *** *** **
Би хүйтэн гэтэл
Сар дооглов
Тэгвэл тунгалаг гэтэл
Ус шоолов
Ерөөсөө дулаахан гэтэл
Нар мушиийв
Ер бусын баян гэтэл
Ертөнц инээв
Яаж ч өөрийгөө магтах гээд
Бүтлийг эс олов
Явахаасдаа
Юм бүхэн байдаггүй
газар руу...
** **** **** **
Сүүмийх дэн шиг анивчих
одод
Сүмийн хонхны жингэнэх
дуу
Сүрэг шувуу дэрхийн
нисэхэд
Сүнс минь цочихдоо
уулга алдлаа
Саяхан дэргэсэн
шувуудтай цуг
Сайхан бодлууд минь
хамт нисчихлээ
Хань татах гэж сүүдрээ
эртэл
Хаачсаныг мэдэхгүй алга
байв
Бүүдгэр сарны цонхигор царай
Бүрэнхийн дундах сүмийн
бараа
Бурхан номын дуу
тасарсан ч
Буяны газар гэж дотроо
залбирав
Алгаа хавсарч нүдээ
аниад
Аврал хайн бурханаас
гуйлаа
Гэрэлгүйд нь бүү хэл
гэрэлтэйд нь ивээдэггүйг нь
Гэнэт мэдэхдээ өөрөө
уулга алдав аа
*** **** ***
Навчин хөлөг усны
урсгалд бүүвэйлэгдэж
Намрын ойгоос сэмхэн
оргож одно
Будрах цас шиг унах
моддын нулимс
Буцах шувууд мэт
тэнгэрт ниснэ
Ирэх
хаврыг мөрөөдөх навчин хөлөг, шаргал шувууд
Их л холыг өөр өөрөөр
зорином
Энэ зураг дээр гоё гарсан байгаа биз
ReplyDeleteIh l holiig oor ooroor zorinom oo gj.. ter suuliin shuleg ni ene dotor neg yum jin hiilgeed...
ReplyDeleteБи бас тэгж бодсон.
ReplyDeletehaha bi neeren shuud shulguudiig ni unshaad yavtsan bn shte
ReplyDeletesay deerhiig ni nohoj unshlaa kkk ene Buuvei neeren muu hun gedgee haa ch yavsan notolj batalj bhiim... manai Puntsag ch bas goy duuldiim shuu gesnees ta nar gj kue mon berh harchuud bj bilee. bodson chin baahan onigoo shg yavdluud sanaand orood baahan angalzlaa gantsaaraa kkk
Ккк. Бүүвэйгийн тухай бичээгүй байхад л өөрийн эрхгүй хальтирч ороод байна ш дээ. Бид ч хүнд гарууд байсаан.
ReplyDeleteTa nariin ene dursamjuud uneheer zugaatai yumaa... Unshihaar l ineed hureed, noir ntr sergechhiin hehehe... Gesnees neeree chamd uur hunii tuhai dursamj bichuuleh zahialga ugj bolhuu, goe goe dursamjuud ch chamd bgaa daa kkkk... Tusuulj bodhoor l ineed hureed bna... :D
ReplyDeleteБидний паян ч дуусахгүй ээ. Ард ардаасаа л төрөөд байх нь тэр. Ккк. Захиалж болно шүү. Бичээд л өгнө. Паян бүр байхгүй бол нь зохиогоод л биччихнэ. Ккк.
ReplyDeletetom bayrlalaa ubheer saihan bichleg bna.harin minii naiz unheer er hun shuu.bas tegj bgaad shooch gej bgaa.bas orgil mine.dursaj bolnoo hamaagui bas bichiv.shuvuu ih durtai bh shig bna
ReplyDeleteБүүвэйд: Пунцаг эр хүн гэж үү, би эр хүн гэж үү? жаахан тодорхой бичээрэй. ккк. Чиний тухай юм бичвэл ч... айдаа.
ReplyDeletekkk, herwee uneheer bolhiim bol Buuveigiin tuhai dursamj zahialayaa... Ter dursamjiig unshwal yamar bh bol gj bodhoos l odoo ineed hureed bn... ;)
ReplyDeleteБолж байна. Нэлээд урт л болох байх. Ккк.
ReplyDeleteUu zugr zugr, bur urt boloh gd bwal tsuvral bolgood bichsen ch boliishd, teguul bur l sain kkk...
ReplyDeleteКкк. Яг зөв. Бүүвэй 1,2,3 гээд цувралаар бичнээ. Чи Бүүвэйг ямар их паянтай гэж бодож байна. Цувралаар 10 ч хүрнэ.
ReplyDeleteSAin baistgaana uu? Hehehe. Goyo yumaa. Neeh nastai hun neg andiinhaa amidrala uuruu bosgoson tuhai yarisnaas Zaluuchuud bas bidni deed uyiinhen ingej bichih ih shan baina. Bayrlala. yaruu shan bugdiig husiy
ReplyDeleteЧамд ч гэсэн хамгийн яруу бүхнийг хүсье.
ReplyDeleteанд сайхан бичжээ. Уран бүтээлийн зам чинь өлзийтэй байх болтугай.
ReplyDeleteБаярлалаа андаа
ReplyDelete