Хамгийн гэнэхнээр инээсэн хүнд
Хаврыг бэлэглэнэ.
Халаасандаа гараа хийсэн болжморуудтай нь
Хариугүй ядарсан салхитай нь, яргуйтай нь...
Харихыг үл төвдөх залуустай нь бэлэглэнэ.
Оюутны байрны үүдэнд овоорон суух хөвгүүдийн
Оройн болзоонд хэрэглэхээр хадгалсан бүх мөнгийг
бэлэглэнэ.
Сэтгэлийг нь ч бэлэглэнэ.
Орцны үүдэнд нарлах эмээгийн таягийг
Өндөр настай нь хамт бэлэглэнэ.
Охиныхоо цондгор гүзээг
-Ааваа гэх цангинасан дуутай нь бэлэглэнэ.
Одоо болтол бичиж чадаагүй
Хамгийн шилдэг шүлгээ,
Уйлсан..,
Ургах гэж
яарсан өвсний сүнстэй хамт бэлэглэнэ.
Бүгдийг бэлэглэчихнэ.
Хайраан ч бэлэглэнэ.
Хамгийн гэнэхнээр инээсэн хүнд л... хаврыг бэлэглэнэ.
2012.02.16нд УБ хот
Өнөөдөр уншсан хамгийн сайхан шүлэг энэ шүлэг байлаа.
ReplyDeleteБи ч гэсэн... ккк.
ReplyDeleteyamar goy ve
ReplyDeleteБаярлалаа. Баярлалаа. Баярлалаа.
ReplyDeleteUneheer goyo yum
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDelete