Thursday, March 22, 2012

ОРИЛООН






















Тэнэг юм шиг тэнгэр хүртэл дүнсийгээд...
Тэргэнцэртэй залуу амиа хорлох тухай мөрөөдөөд...
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ амьдралд
Яруу найрагч байх нь илүүдсэн ч юм шиг санагдаад..,

Хашгирмаар, хажуугаар зөрөх хүнийг цохиод авмаар
Хачин жигтэй ийм үест хаачихаа хэн ч мэдэхгүй...
Урт цагааны доод давхарын жижигхэн кафегаас л
Үдийн цай олж уухаас өөр санаа байхгүй...

Бишээ..,  биш.  Энэ  яав ч амьдрал  биш.
Бид  ингэж  явах  гэж  төрөөгүй,  мөрийцье!
Хаана ч юм бэ нэг газар чамайг хүлээж байгаа
Хутганы ир  хэлээд  өгнө.  Энэ л лав  амьдрал  биш.
 2011.11.03нд УБ хот

8 comments:

  1. Big like... Engiin murtluu neg l goe bichhiimaa...

    ReplyDelete
  2. Шувууд: Баярлалаа. Бүр онгирмоор санагдчихлаа.
    Баяраад: Атаархаад байна уу, үгүй юу? Ккк.

    ReplyDelete
  3. Үнэхээр орилоон байна.
    Хачин жигтэй ийм үед
    Хамгаалах зөн нь бичиж тайвшрах л байдаг юм даа.

    ReplyDelete
  4. Тэр ч тийм шүү. Гоё шүлэг бичвэл бүр л сайхан.

    ReplyDelete
  5. haah. Ataarhah setgelee barj duustlaa olon shuleg bichitstsimaa huu mini.

    ReplyDelete