Tuesday, February 14, 2012

ЦАС ОРООД ДУУСАХАД БИ Л ҮЛДЭНЭ
















Цас ороод дуусахад би л үлдэнэ. Цагаан уй хотыг нөмөрч
Гэгээн гэрэл гудамжууд сүвлээд, бараан муур ч байхгүй
Болоход би л үлдэнэ. Зөрөх хүмүүс бүгд зүүдэн дотороо
Явахад, зүрхийг нь зөөллөн цас орж байхад халаасан дахь
Шүлгийн дэвтэрээ тас атгасаар, харсан зүг бүрээсээ гуниг
Нэхсээр би л үлдэнэ. Нэрээ мэдэхгүй нохой нохой гэдгээ
Ойлгох цагт нэвсийсэн их уянга нэг нэгээрээ хаялан ахуйд
Нэг л янзаараа  би..,  би л үлдэнэ.  Цас  ороод  дуусахад..!
                                                     2012 .01.02 нд УБ хот

7 comments:

  1. Хачин гунигтай энэ цас
    Хамгын сүүлчийнх байгаасай...

    ReplyDelete
  2. Nadaa bol boroo gunigtai, tsas uudrug sanagddag yum...

    ReplyDelete
  3. Надад бол аль аль нь гунигтай...

    ReplyDelete
  4. tiim surhii shuleg bish yum gevch bas ch gej ene orgil gedeg nohor shuleg bicheed surchisan yum shig bna.ene l hamgiin buruu yum bgaa shude.bi gehed neg yum bichih gej ih l zovoh yum shude.ooriigoo bur uhaj bas duujilh dohoj bj neg yum gargar yum

    ReplyDelete
  5. Хэхэ. Чи авъяасгүйн дээр нэрээ нуудаг нохой явдалтан байна.

    ReplyDelete
  6. ene shuvuu orgil 2iin hoorond yam rnegen kantaakt uuslee shuu. bi aviyasgui ch unen shuu

    ReplyDelete
  7. Хэхэ. Чамд харин далдыг харах авъяас байх шиг байна шүү.

    ReplyDelete