Monday, February 13, 2012

ОЙН ШӨНӨ















Уулын хазгайг жаахан налаад ургачихсан нарийхан улиангар
Уйлах гээд байгаа юм шиг,
инээх гээд ч байгаа юм шиг навчис нь үл мэдэгхэн хөдөлнө.
Учирсан янагийн шивнээг чагнахыг хүссэн зуйрган саран
Урагш хойш найгах моддын сиймхийгээр шагалзана.

Хөвчийн шөнө үнэгний сүүлнээс чаргууцалдсаар
Хүйлэн цэнхэр хүлэг болоод жим ороон давхиж одоход
Хосын хөнгөн үнсэлтээс ойн үлгэр эхэлж
Хонгор эрвээхийс болоод гэрэлт цохсын дунд эргэлдэнэ.
    2009.07 сар. Түнэлийн түнэр шөнө бичив би!

6 comments:

  1. сайхан шүлэг байна... 2011 онд ХЗС төгссөн гэж уншлаа мэргэжил нэгтэй юм байна.

    ReplyDelete
  2. Баярлалаа. Бас ижил сонирхолтой юм байна. ККК.

    ReplyDelete
  3. Replies
    1. Чин хайр минь нандин эрдэнэ
      Чи минь наддаа нандин эрдэнэ

      Delete
  4. Би чинь чамдаа нандин эрдэнэ
    Бидний хайр нандин эрдэнэ

    ReplyDelete