Wednesday, February 8, 2012

ВАЛЕНТИНЫ ЗАХИДАЛ

Өнөөдөр миний хувьд баярт өдөр болж байна. Учир юу хэмээвээс анд М.Хангалтайгаа хамтран бичсэн хайр, дурлалын сэдэвт “Валентины захидал” УСК нээлтээ хийж байгаад юм. Тус киноны найруулагч Д.Баярсайхан ах ерөнхий санааг нь гаргаж өгөөд, бид цаасанд буулгасан ухаантай. Кино групп маань “Амьдралд тавтай морил” олон ангит киноны баг байсан. Мөн цусаа “Nuans” хамтлагийн дуучин М.Амарсанаа болон Миссүүдээр сэлбэн ажилласныг хэлэхэд таатай байна.
Уран бүтээлийн тухайд өнөөдөр үзээд л хэлэх үгтэй болох байх. Харин зохиолын тухайд сонирхуулахад бид аль болох Холливууд стандартын зохиол гаргахыг хичээсэн. Тэр тал дээр нилээд сууж ажилласаас гадна кино маань дундуураа мюзикл орох зэрэг сонин сонин шийдлүүд бийг дурдууштай. Давчуу хугацаанд, яаруу бичсэн тул алдаа бийг үгүйсгэхгүй ч, арай ч дээ гэхээр юм байхгүй болов уу гэж найдна. Ингээд хамтран ажилласан анд М.Хангал болон бусад уран бүтээлчиддээ "баярлалаа" гэж хэлэхийн сацуу та бүхнийг гэгээн хайрын тэнгэр ивээх болтугай гээд өөрийнхөө нэгэн шүлгийг зориулан нийтлэв. 

 
САР                                                                                               

Тэнгэрт
Том цагаан сар дэн мэт
Түнэлийн суурин
Дурлал мэт
Гэнэн салхийг эс тооцвол
Нялх хүүхэд адил амгалан
Сайхан бүсгүй
Сар хаачсан тухай асуулаа
“Тал нь миний сэтгэлд
Тал нь чиний зүрхэнд”
Том цагаан сар
Дэн мэт
                                         2007.01 Түнэл сум

6 comments:

  1. Хүнд олон зүйлийг өгөх сайхан уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Найз нь үзнээ. Энэ сар гэдэг шүлэг их таалагдлаа. Баярлалаа

    ReplyDelete
  2. Хоёр найздаа баяр хүргэе!

    ReplyDelete