Sunday, June 10, 2012

ДӨРВӨН УЛИРАЛ


















Шар усны үер
Сүүдрийг минь хүртэл урсгаж одлоо...
Шаналанг ч мартуулсан их ганцаардал
Хавар

Шиврээ бороо дээвэр тогших нь
Уйтгар, уйтгар гэх шиг сонсогдохуй...
Санаа алдалт нам гүмийн завжнаас үүлгэн цухуйна
Зун

Өвгөн царсан дээрээс
Өнчин болжмор нисэв...
Навч тасрах адил
Намар

Цантсан цонхон дээр бүсгүй 
Цас зурна...
Цамцаа хэзээ тайлах бол
Өвөл
                                               2007 Түнэл

5 comments:

  1. Нэг хэсэг богинохон бичих хамгийн төгс урлаг гэсэн ойлголттой явж байлаа. Одоо бол аль аль нь урлаг болсон доо.

    ReplyDelete
  2. бас л урлаг юм байна

    ReplyDelete