Thursday, May 17, 2012

ШҮЛЭГ

                     
                    















                    Надад бэлтгэсэн авсан дээр янаглах хос л
                    Нартад хорогдох сэтгэлийг минь ойлгоно!


Чиний бие аль болох, миний бие аль болохыг
          Ялгахгүй болчихдог
Хөлстэй, хөл орооцолдсон шөнүүдээ дурсаж хэвтэнэ.

Би өөрөө мэдэлгүй зайг тань
          Хажуудаа үлдээж унтдаг.
Битгий зэмлээрэй, мартана гэчихээд амласандаа хүрсэнгүйг!

Ердөө л хулчгар гэдгээ мэдэхийн тулд чамтай учирснаа
          Одоо ухаарсан минь нэгэнт оройтож,
Ертөнцийн зүг бүрээс чиний л инээд цуурайтна.

-Үүрд ... гэж хэлэхэд чинь төрсөн гашуун мэдрэмж
          Өнөөдөр миний юм бүхэн болсон байна.
Өөрийгөө буруутгахаас андуу нь надад үгүй ээ...

Хамтдаа асан хором бүрээ ганцаар дурсах шиг
Харамсмаар юм амьдралд үгүй ажээ...
                                                             Хонгор минь!
                                                 2010.05 УБ хот

5 comments:

  1. Хамтдаа асан хором бүрээ ганцаар дурсах шиг
    Харамсмаар юм амьдралд үгүй

    ReplyDelete
    Replies
    1. Би яг энэ хоёр мөрийг тасдаж аваад like хийе гэж бодож байлаа.

      Delete
  2. Энэ их гоё оо... Ойрд *одод бороо шиг байхад*-ыгаа их хараад байгаа... *Төсөөллөөр бичсэн дууль*, бас Бор хавтастын *Яг чам шиг*-т их дуртай даа...

    ReplyDelete
    Replies
    1. гашуун мэдрэмж
      Өнөөдөр миний юм бүхэн болсон байна ... гээл. Гоё шүү...

      Delete