Цас ороод дуусахад би л үлдэнэ. Цагаан уй хотыг нөмөрч
Гэгээн гэрэл гудамжууд сүвлээд, бараан муур ч байхгүй
Болоход би л үлдэнэ. Зөрөх хүмүүс бүгд зүүдэн дотороо
Явахад, зүрхийг нь зөөллөн цас орж байхад халаасан дахь
Шүлгийн дэвтэрээ тас атгасаар, харсан зүг бүрээсээ гуниг
Нэхсээр би л үлдэнэ. Нэрээ мэдэхгүй нохой нохой гэдгээ
Ойлгох цагт нэвсийсэн их уянга нэг нэгээрээ хаялан ахуйд
Нэг л янзаараа би.., би л үлдэнэ. Цас ороод
дуусахад..!
2012 .01.02 нд УБ хот