Monday, December 19, 2011

ШӨНӨ ДУНД СЭРВЭЛ

   
                            










                                   Охин минь инээгээд л...
                                           тайван, аз жаргалтай!
                                                    S.S

Шөнө дунд сэрвэл...
Одод бороо шиг байхад сэрвэл...
Сэрүүлэгтэй цаг дэрний минь дэргэд
Дуг нойрондоо байхад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Сарны цаад руу өвсөс хийсч байхад сэрвэл...
Эмх замбраагүй гудамжууд
         Хачин жигдхэнээр амьсгалж байхад сэрвэл...
Ээжийнхээ хэвлийд үр минь дэлхийн төв адил байхад сэрвэл...
Шөнө дунд,
Шөнө дунд сэрвэл...
Гудамжны үзүүр дэх өнчин гэрэл
        Ганц эрвээхэйг мөрөөдөх шиг,
                Ганц бүсгүй уйтгарлан зогсохыг төсөөлөх шиг
Ганхахад сэрвэл...
Гэрийн минь гадаа адуу тургилах шиг болоход сэрвэл...
Гүүр, талбайд дүнсийгээд
        Яг одоо л цас орчих гэж байгаа мэтэд сэрвэл...
Гэрлэн дохионууд сүйх тэрэг хүлээж цөхөөд
        Зовхио даан ядаж анивчлахад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...


Харанхуй тэнгэрт долгис татуулж
       Хаа нэгтэйд ноход хуцахад сэрвэл...
Хүүгээ санахдаа ижий минь аавд улам шигдэхэд сэрвэл...
Хөөрхий моддоо эмзэглүүлэхгүй гэхдээ навчис
       Харанхуйгаар одоцгооход сэрвэл...
Хоосон лонхонд ус дүүрээд ирэх мэт
       Хаашаа ч юм бэ гуниг төрөхөд сэрвэл...
Хорвоо өөрөө зөөлхөн санаа алдахад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Зүүдэн доторх зүүдэнд эмээ минь ирээд
Зүрхэн дээр мутраа талбингаа
-Амьдар гэж хэлэхэд
Зүс гэгээн хөвүүн зөрөн өнгөрөх шиг
Тэгээд би сэрчихвэл
Шүлгээ л... бичнэ!
                                           2010.04.30 УБ хот

23 comments:

  1. Баярлалаа. Би ч гэсэн тэгж боддог юм.

    ReplyDelete
  2. Huuhedtei bolvol goldoo ortol oilgono doo.

    ReplyDelete
  3. Хэхэ. Яг ч хүүхдийн тухай шүлэг биш л дээ.

    ReplyDelete
  4. гоё гоё ийм шүлэг бичсэнд чинь баярлалаа. хө

    ReplyDelete
  5. Чамайг хүлээж л байлаа. Хэхэ. Орж гарч яваарай.

    ReplyDelete
  6. saun shuleg saihan setgelees l torno

    ReplyDelete
  7. Эртний анддаа баярлалаа. Чамд ч амжилт хүсье.

    ReplyDelete
  8. Сэрүүлэгтэй цаг дэрний минь дэргэд
    Дуг нойрондоо байхад сэрвэл... like

    ReplyDelete
  9. Гоё шүлэг... яруу найргийн уншлага дээр унш луу?

    ReplyDelete
  10. Тэгсэн шүү. Өөрөө байсан хэрэг үү?

    ReplyDelete
  11. Долгилоод л явчихлаа.

    ReplyDelete
  12. Энэ шүлгийг анх уншихад аадрын үүл хуралдаад л хуралдаад л хуралдаад л байж байгаад гэнэт асган цутгах шиг, тэр үед газар хатсан байсан юм шиг мэдрэмж төрсөн. Яагаадыг бүү мэд. Харин одоо уншихаар өнө эртний, эрхэмсэг романс шиг санагдахын. Яруу найрагт энэ мэт сувд цөөн юм даа.

    ReplyDelete
  13. Баярлалаа. Аль болох олон болгохыг хичээнээ.ККк.

    ReplyDelete
  14. Уг нь нэг гоё даацтай үгээр төгсгөчихмөөр байсан ч тохирох үг үнэхээр олдоогүй юмаа. Ийм л байх байсан юм байлгүй. Ккк.

    ReplyDelete
  15. Uneheer ih taalagdlaa, amjilt husey!

    ReplyDelete