Monday, December 12, 2011

АНХНЫ ЦАСААН
















Анхны цасаа
            Харсан шигээ
            Чамайг харахсан
Анхны цасаа
            Амталсан шигээ
            Уруулыг тань шимэхсэн
Анхны цасаа      
Үүлсээс тасрахыг нь төсөөлсөн шигээ
Нойрсож буйг тань мөрөөдөхсөн
Анхны цасаа
Өвс хучихыг нь анирласан шигээ
            Хөлийн тань чимээг чагнахсан
Анхны цасаа
            Өлмийд урагдахыг сонсоод өрөвдсөн шигээ
            Өөрөө ч мэдэлгүй гансрахсан
Анхны цасаа
            Хуучрахыг нь хараад уйлсан шигээ
            Холдохын зөнд живэхсэн
Анхны цасаа
            Хайлж буйг нь хараад баярласан шигээ
            Ахиад чамайг цэцэг болж ирнэ гэдэгт итгэхсэн
Анхны цасаан...
                                        2007.11.23 УБ хот

Анхны цас...
Анхны бороо...
Анхны ном...
Анхны юм бүхэн сайхаан гэж!

9 comments:

  1. anhnii yum buhen sain saihan

    ReplyDelete
  2. Анхны сэтгэгдэл ч сайхан. ККК.

    ReplyDelete
  3. Tsas shig tsagaan oron zain tugsguld
    Us shig tungalag uhel bii

    ReplyDelete
  4. Ус шиг тунгалаг үхэлийн дараа
    салхи шиг ирмүүн эрх чөлөө буй...

    ReplyDelete
  5. Салхи шиг ирмүүн эрх чөлөөний дараа
    Сар жилүүдийн дундахь төгсгөл бий....

    ReplyDelete
  6. Сар жилүүдийн дундах төгсгөл дээр
    Санаа алдах шиг хоосон буй

    ReplyDelete
  7. Санаа алдах шиг хоосон дунд л
    Санаж мөрөөдсөн үнэн буй...

    ReplyDelete
  8. Санаж мөрөөдсөн үнэн дунд
    Саяар ч тоологдохгүй худал буй... гээд дуусгалаа.

    ReplyDelete
  9. djflakjslkdfjlkasjf

    ReplyDelete