Monday, December 5, 2011

НАМРЫН ОЙ
















Намрын ой адил
Сэтгэлд тань
Түлээчин шиг
Очсоныг уучлаарай.
Нар, салхины
Үнэрт согтоод
Хаа буйгаа мэдсэнгүй.
Ширхэг өвсийг тань хөндөж
Анирыг эвдэхгүй гэхдээ
Сэмээрхэн явсан минь л
Гэмтэн шиг санагдуулсан байх...
Уйлахдаа чи
Улам үзэсгэлэн нэмэх ч
Уйтгарлан дүнсийх тань
Сүүдрийг хүртэл жиндээх юм.
Өөрөөс минь болж
Өвөл болохыг чинь тэвчихгүй нь
Тэнгэрээс олс унжуулаачдээ
Тэгвэл чамд үнэнчээ үзүүлье,
хайрт минь!
                                                   2007 УБ хот
                                    "Саранд үүрлэсэн шувуу" номноосоо

7 comments:

  1. hoorhon yumaa chi ch bor nomiig garah gej bhd tom tom tenegt ogdog baij bileee

    ReplyDelete
  2. Мич мянга хувирлаа ч сүүл нь далдардаггүй гэдэг дээ. Бүүвэй гуай нэрээ нуугаад нуугаад бичлэгээрээ л танигдаад байх юм аа. Ер нь бол гоё шүлэг шүү. Мэдээж анхлан бичэгчийн хувьд тултал хийж болох юмсыг нь орхигдуулах зэргээр алдаа гаргасан та бий.

    ReplyDelete
  3. Сайн уу энэ өдрийн мэндийг хүргье. Маш сайхан блог байна. Энэ өвөрмөц ертөнцөөр өнөөдөр хальтхан аялалаа. Удахгүй нэгэн өдөр тухтай аялая байз кк. Энд нэг зүйлийг хэлхийг хүслээ. Ийм авъяаслаг, гэгээлэг ертөнцөөр олон хүн зочлох болтугай. Амьдралд тавтай морил киног бичиж эхэлсэн түүх их хөгжилтэй юм. Кино дахиад гарвал 37-р ангиас нь эхэлж үздэг юм шүү ккк. Энэ бол наргиа байлаа. Хүн амьтан гомдох вий дээ...

    ReplyDelete
  4. hogjiin egshig hoorhon huuhen baij boloh yum.

    ReplyDelete
  5. Намрын ой адил
    Сэтгэлд тань
    Түлээчин шиг
    Очсоныг уучлаарай..,


    BIG like ..,

    ReplyDelete