Wednesday, November 23, 2011

МИНИЙ НУУЦ ХҮҮ

Ойрд ажил ихтэй. Бичлэг оруулж чадахгүй л байна. Залуу хүнд мөнгө чухал биш гэх боловч залуу гэр бүлд бол чухал юм. Хэдэн киноны захиалгатай, нам сууж байнаа. Саяхан бичсэн жүжгийнхээ тухай ч бичлэг оруулах зав гарахгүй юм.  Харин нэг ярилцлага өгөөд амжчихсан шүү. Түүнийгээ тавьчихъя. Ганц нэг хүн тэр жүжгийг энэ нөхөр бичжээ гэдгийг мэдвэл сайн санагдаад..! гэхдээ миний цэвэр уран бүтээл биш шүү. За доорхи хөөрөлдөөнийг уншихад ойлгогдох биз дээ. Ямартай ч надад асар том туршлага болсон бүтээл байлаа. Агуу Вампилов оо гэж...
  
Ж.Оргил: Энэ миний бичихийг хүсч байсан зохиол байсан
  

“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг СТӨ-нд тоглогдож байгаа билээ. Тэгвэл энэ жүжгийн зохиолыг шинэчлэн найруулсан зохиолч, яруу найрагч Ж.Оргилтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Амьдралд тавтай морил” киноны зохиолыг бичсэн билээ.
-“Миний нууц хүү” зохиолыг хэрхэн бичсэн бэ. Сонирхол татаад байгаа юм?
-Үнэхээр  сонирхолтой юм болсон.  Би утсаа хаячихаад хэд хоног орчлонгоос тасарчихсан  явж байгаад нэг утас аваад дөнгөж асаатал Эрхэмээ /жүжигчин Эрхэмбаяр/  залгаж байна. Тэгээд “Чи хүрээд ир. Нэг уулзаан байна”  гэсэн.  Яваад очтол жүжиг бичих үү гэж  байна.  Хамгын гол нь Эрхэмээ над руу нэг л удаа залгахад нь би утсаа асааж таарсан байгаа юм. Тэгээд болоогүй найруулагч, үндсэн зохиол гээд бүх л юм нь яг над шиг маш амархан шийдэгдсэн байгаа юм. Ер нь би тэр үед яагаад ч юм жүжиг бичмээр санагдаад нэг зохиол  эхлүүлээд, судалгаа маягтай юм хийгээд байж байсан. Тэгтэл бэлээхэн жүжиг бичих   санал, жүжигтэйгээ ороод ирхээр шууд л зөвшөөрнө биз дээ.  



-Жүжигтэйгээ гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-Уг нь энэ зохиол Оросын зохиолч Вампиловын “Ууган хүү” гэдэг нэртэй жүжиг  байсан юм. Ер нь бол “Ууган хүү” өөрөө асар том жүжиг байсан. Миний хийсэн ажил бол нэгдүгээрт тэр жүжгийг танаж, багасгах байсан.  Нийт 56 хуудас жүжиг байсаныг илүүдсэн мэт юмс, онцын ач холбогдолгүй яриа,  зарим нэг үзэгдэл зэргийг хасаад 33 хуудас болтол багасгасан юм. Тэгээд л жүжигтэйгээ гэж яриад байгаа юм.  Гэхдээ зохиолын ерөнхий агуулгад засвар хийгээгүй л дээ.  Угаасаа тэр агуу зохиолч юу гэж л над шиг юмаар зохиолоо эвдүүлэхээр юм бичээ аж дээ.
-Зохиолын шинэчлэн найруулсан хувилбарын онцлог юу вэ?
-Жүжигчид маань хэлэхдээ   Вампиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн гэж яриад байгаа юм.  Би бол хувьдаа арай өөрөөр ойлгоод байгаа. Шинэчлэн найруулсан гэж.  Миний гаргасан нэр томъё л доо. Яагаад вэ гэхээр би жүжигт нэг ч дүр нэмж оруулаагүй, үйл явдал нэмээгүй.   Гэхдээ шинэчлэн найруулсан хувилбар нь эхээсээ арай өөр, онцлогтой болсон л доо.  “Ууган хүү” жүжиг орчуулгын бүтээл байсан. Орчуулагч нь хэн байсаныг мэдэхгүй юм. Гэхдээ текстүүд нь их мэдрэмжгүй, модон хэллэгтэй байсныг
бүрэн өөрчилсөн.  Нөгөө талаар орос хүний хошин шогын мэдрэмж монгол хүнийхээс их өөр байдаг. Нэг тийм далд утгаар, ёгтолсон маягтай.  Манайх бол ил цагаан инээдэмийг л хүсдэг шүү дээ. Тэрнийг нь оруулж өгсөн. За ер нь бол текстүүд нь минийх юм байгаа юм. Мөн орос ахуйг цэвэр Монгол болгож буулгасан. Түүгээр л арай өөр, онцлогтой гэх юм уу даа. 
-Залуу зохиолч учраас “Мөрөөдлийн театр”-ын жүжигчидтэй хамтрч ажиллах болсон уу. Учир шалтгаан гэж байдаг даа?
-Залуу хүмүүс хамтарч ажиллах гоё шүү дээ. Хэн хэндээ ихэрхээд байхгүй. Эрхэмээ бид хоёр ч ер нь уран бүтээлийн андууд л даа. “Амьдралд тавтай морил” ОАУСК дээр хамтарч  ажилласан.  Тэр гол дүрийн жүжигчин,  би зохиолч гээд.  Эрхэмээг дуудахаар нь яваад очтол нэг ийм зохиол байна. Чи уншиж үзээд, чадвал ажиллаад өгөө ч гэсэн. Би гэртээ очоод тэр зохиолыг уншиж суухдаа өөртөө “Энэ зохиол дээр надаас өөр хүн ажиллаж чадахгүй юм байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл надад үнэхээр таалагдсан. Инээдэмтэй хирнээ уйлмаар.  Яг л миний бичихийг хүсч  байсан тэр зохиол байсан л даа. Тэгээд л ажилласан.
-Инээдмийн зохиол гэсэн. Драмын мөртлөө инээдмийн зохиолыг монгол ахуйд тохируулж буулгана гэдэг амаргүй дээ?
-За гайгүй дээ. “Амьдрал тавтай морил” киноны зохиол дээр ажиллаж байсан туршлага маань нэмэр болсон л доо. 

-Миний нууц хүү гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ. Менежмент үү?
-Тэр надтай хамааралгүйгээр шийдэгдсэн зүйл.  Уг нь миний өгсөн нэр  “Миний ууган хүү”  байсан юм. Түүнийг л жүжигчид, найруулагч өөрчилсөн байна билээ. Магадгүй менежмент байхыг үгүйсгэхгүй. 

ярилцсан Н.Пунцаг

14 comments:

  1. Нэмж нэг юм хэлэхэд үзээгүй хүмүүс заавал үзээрэй. Тасархай жүжиг болсон байгаа шүү.

    ReplyDelete
  2. naizdaa bayar hurgeye. uznee. daanch tsagiin huvid ih oroi toglogdoj bgaa yum bilee.

    ReplyDelete
  3. Баярлалаа. Заавал үзнэ шүү. 10 цаг бол чиний хувьд өдөр ш дээ.

    ReplyDelete
  4. хаха... донгосдог юм яасан... миний муу найзын жүжиг гэж бодоод л 10 цагаас үзэхээс...

    ReplyDelete
  5. Хэхэ.Цаад Бүүвэйгээ дагуулаад үзчихээрэй. Хамт үзэх хүнгүй гээд л гонгиноод байна лээ.

    ReplyDelete
  6. Хажууд пан пан гээд байхгүй бол ч...

    ReplyDelete
  7. Тэр скочдоод орохоос нааш дуугай байна ч гэж байхгүй л дээ. ККК.

    ReplyDelete
  8. za bayar hurgii sain bna amjilt

    ReplyDelete
  9. Баярлалаа хө. Чамд ч гэсэн амжилт хүсье.

    ReplyDelete
  10. Сайхан хэрэгээ улам илүүг хийх хэрэгтэй сайн байна бахадмаар байна амжилт хүсэе.бэгтэр

    ReplyDelete
  11. Бэгтэрээ баярлалаа. Чамайг ч гэсэн их үнэлдэг шүү. Сайхан хөдөлмөрлөөд, гайхамшигт уран бүтээл туурвиарай...

    ReplyDelete
  12. "Миний нууц хүү" жүжиг нь маргааш, нөгөөдөр хоёр тоглогдоод дуусах тул яараарай андуудаа.

    ReplyDelete
  13. uzlee nz da bayrlalaa muu nziigaa jaahan buruu talaas ni haraad bdg yumaa da

    ReplyDelete
  14. Энэ бүүвэй л бололтой хэхэ. Яг л чи байгаа биз дээ.

    ReplyDelete