Wednesday, November 2, 2011

АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ БУЮУ ҮҮЛГҮЙ ЗУНЫ ФАНТАЗИ


Сайн байна уу? бичлэг нэмэгддэггүй блог минь. За ингэж нэг чам дээрээ хэдэн мөр тавьдаг байжээ.
-Тавих ий? Ямар муухай юм ярьдаг юм бэ?
-Юу нь муухай байгаа юм?
-Тэгэлгүй яадаг юм. Тавих гэдэг чинь нөгөө “оон оон” гэсний дараах явдал биз дээ.
-Ээ чи ямар муухай юм боддог юм. Энэний бодож байгааг хардаа. Ха ха. \үүнийг бичигч өөрөө инээв\. За нэг иймэрхүү маягаар миний нэгэн зун өнгөрсөн дөө. Уншигч та саяны хэсэгт юу болоод өнгөрчихвөө гээд жаахан гайхаж байгаа байх л даа. Энэ бол “Амьдралд тавтай морил” хэмээх киноны текстээс санаа авсан миний бяцхан хошигнол байлаа. Эднийг үл ойшоон нэгэн зүйл өгүүлэхэд миний бие саяхан МҮОНРТ-ээр гараад дууссан “Амьдралд тавтай морил” наян ангит инээдмийн уран сайхны киноны зохиолыг бичсэн юм. Ай даа бас л том ажил байсан шүү. Хуудасных нь тоогоор авч үзвэл нэлээд зузаан романы дайтай болсон гээд бодохоор... нэг сайхан санаа алдмаар болоод явчих юм. Хэрвээ бүр эхний ангиас нь бичсэн бол миний муу Аcer-ийн харданд багтахгүй юм болохгүй юу хэхэ. Гучин долдугаар ангиас нь эхлэн бичсэн. Нэг өдөр гэртээ хайрт удирдлагаа тэврээд хэвтэж байтал утас хангинав. Бараг дуугардаггүй миний муу 33 10 баярласан шинжтэй гонгиноод байнаа. Би ч бөөн сандарсан амьтан ум хумгүй утсаа шүүрэн аваад “байна уу?” гэтэл урдаас “байна” гэж байна. Би ч “хэн бэ?” гэтэл ...ээ бүү үзэгд. Том амьтан байна шүү. Элдэв бусын юм бодоод л явчихлаа. Юу билээ. Ойрд архи дарс уугаад хүн амьтан рекетэлсэн явдал байхгүй дээ. Яалаа ийлээ гэтэл харин нөгөө нөхөр маань “Оргилоо чи амьдралд тавтай морил” гээд олон ангит киноны зохиолыг бичих үү гэж байна. Ёо ёо. Аймар аймар юм бодож байсан хүн чинь амь гарсандаа баярлаад шууд л уухайн тас “за” гэдэг юм байгаа биз дээ. Ингээд л энэ бүх түүх эхэлсэндээ.

Нөгөө эрхэм маань надад нэгэн шидэт утас өгснийг нь дагаад яваад байтал энх тайвны гүүр давчихлаа. За баларсаан. Төөрчих вий дээ гээд айн явж байтал харин нөгөө утас чинь өнхөрсөөр байгаад нэг тахиан хөлтэй байшин руу яваад орчихдог байна шүү. Би ч угийн зориг ихтэй тул эргэлзсэн зүйл үгүй шууд л хусаад орчихлоо. Гэтэл тэнд хэн байсан гэж санана. Мангас, шулам, махчин амьтан..? бараг л мөн дөө, мөн дөө\Камертон. Чка өдөр\. Тэнд Мөөжиг байсан. За тэгээд бид хоёр танилцаж, тэврэлцэж олон юм бололгүй ажил хэрэгч хүмүүсийн зангаар шууд л үндсэн ажилдаа орсон юм даа. Эхлээд их хөглөсөөн. Мөөжиг за кадр, монологи, немое ч гэх шиг сонин сонин нэр хэлээд л байна. би дотроо “тэр золигнууд нь гадаад л хүмүүс юм байх даа. Мэдэхгүй хэлээр л яриад байна даа. Одоо яаж учраа ололцоно доо” гэж бодож байлаа. Тэгж суутал нэг мэдэхнээ нөгөө Мөөжиг чинь урд гараад дүрдээ орчихсон киноныхоо агуулгыг ярьж байнаа. Цаадах чинь ер нь лайтай ярина. Яриандаа уяраад өөрөө уйлах нь энүүхэнд шүү дээ. Над руу хараад за ингээд зургаан ангийн зохиолын санааг ярилаа даа. Ойлгосон уу? гэж байна. Би ч тархиа бантан болгочихсон хирнээ нээг их юм мэддэг хүний царайгаар “ойлголоо” л гэлээ. Цагаа хартал пөөх, өглөөний 7 болж байна. Гэр лүүгээ  харихгүй бол дараа өдөр зад уух байсан лимитээ алдчих гээд өндөлзөөд унана биз дээ. Миний эхний өдөр нэг иймэрхүү өнгөрсөн юм.

Гэртээ ирээд, би уугаагүй ээ. Киноны агуулга ярьсаар байгаад ингээд шөнийг барчихлаа гэдгээ эхнэртээ арай чүү ойлгуулаад нэг юм дэрний бараа харна биз дээ. Дөнгөж унтмагц миний бяцхан охин аавынхаа толгойг зайдагнан унаж эхлэв. Учир нь тэр үед ээж нь ажилдаа яваад аав нь хүүхдээ хардаг постмодерн гэр бүл байлаа л даа. Аав нь дөнгөж унтаад байна ш дээ гэж охиндоо хэлэхийг хүссэн боловч даанч хэл ойлгох насан дээрээ хүрээгүй болохоор аргагүй л үсээ үгтээн бослоо. Уг нь би зургадугаар сарыг охиноо харах, байрандаа засвар хийх гэсэн хоёр үндсэн ажлаар төсөөлж байтал бас нэг нэмэгдчихнэ тэр. Би ч тэр өдөр хоногуудыг одоо бодохоор дотор арзайдаг юм. Олон ажил зэрэг амжуулахын тулд нэг гартаа охиноо сугавчлаад нөгөө гараа үзгээ бариад байрныхаа ханан дээр зохиолоо бичиж байлаа шүү дээ. Айдаа Оргил ч үнэхээр мундаг залуу шүү. Тэгээд байраа засаа орчихсон хойноо охиноо бас хөдөө явуулчихлаа. Одоо ганцхан зохиол бичих гэдэг л ажил үлдэнэ биз дээ. Би ч өдөрт гурван ангийг бичээд байхад хагас сарын дотор л пуужиндчих юм байна гэсэн шүү юм бодоод урам төгөлдөр эхэлнэ биз дээ. Уншигч та өдөрт гурван анги гэхээр жаахан гайхаж байж магадгүй. Миний рекорд өдөрт дөрвөн ангийн кино зохиол бичсэн юм шүү. Мэдээж чанарын тухай дараа тусдаа ярина.
За тэгтэл байдаггүй ээ. Зохиол гараас гарахаа бүр болилоо. Ер нь хүн гэдэг амьтан чинь хичнээн завгүй байх тусмаа төдий чинээгээр их ажил амжуулдаг юм байна. Ядаж байхад нөгөө их урам зоригтой эхэлж байсан маань үгүй болоод, харин нэлээд залхсан байдал дотор ноёлоод ирлээ. Ер нь би Мөөжигт хоёр зүйлд баярлаж байгаа.
1 дүгээрт: миний урам зоригтой, эрч хүчтэй байх цагт гялс зохиолынхоо агуулгыг ярилцаад өгөлгүй удаан бөгс\хаана ч хамаагүй унгадаг\ гаргаж бүхэл зуныг минь барсанд.
2 дугаарт: Амьдралд тавтай морил гэсэн их айлын нэгэн гишүүн болгосонд. Мэдээж хоёр дахид нь илүү баярлаж байгаа л даа. Ер нь Мөөжгөө чамд гэж хэлэхэд энэ бичлэгийг уншиж байгаа бол битгий уурлаарай. Өнөөдөр уучлалын өдөр шүү дээ. Хаха. Мөөжгөөс өөр хүмүүст түүний тухай хэд гурван үг хэлэхэд ээдээ мөн хөгжилтэй эр шүү дээ. Хамт байхад уйдана гэж огт байхгүй. Ер нь мюжик байгаа юм. Түүнтэй хамт би киноныхоо зохиолын агуулгыг ярьж гаргадаг байлаа. Ер нь бол энэ киноны зохиолч гэхээр ганц миний нэр гарах бус Мөөжгийн нэр заавал давхар гарах ёстой байсан. Гэхдээ хүн гэдэг амьтан угаас дотор муутай тул би зөвхөн өөрийнхөө нэрийг тавиулсан юм даа. Энэ хэсгийг уншаагүй гээд бодчихоорой хэхэ.
За гэтэл байдал бишдээд ирлээ. Найруулагч Баяраа ах маань Оргилоо зохиол чинь багадаад байна гэж байна. Би ч эхлээд ганц хоёр хуудас  нэмлээ. Сүүлдээ ч буцаад л хэвэндээ орсондоо. Нэг үгээр хэлбэл цайсан. Баяраа ах байн байн зохиол багадаад байна гэж хэлж байснаа сүүлдээ энэ нөхөрт юу ч хэлээд нэмэргүй гар байна гэж бодсон бололтой больсон шүү хэхэ. Энэ хүний тухай хэлэхэд би мундаг гэдгээс өөр үг хэлэхгүй ээ. Нээрээ би киноныхоо нөхдийн тухай ярихад... тэд их олоон. Надад нэр бараг үлдээгүй. Угаасаа нэр цээжлэх завдал өгөхгүй нүдний шилний өмнүүр жирилзсэн, яарсан хүмүүс байдаг юм. Хоногт хоёр гуравхан цаг унтсан гээд явж байхдаа ч бас л хэцүү харагддаг шүү. Хамгийн гол нь тэр шахуу ажилладаг нь бараг өдөр болгон гээд бодохгүй юу? Би тэднээр маш их бахархдаг. Урлагийг ийм л залуус бүтээдэг юм. Урлаг өөрөө хатуу ертөнц. Тэнд авъяасгүй, чадалгүй хүн угаас тэнцэхгүй шууд амбаардуулдаг. Манай кино группын залуус бол шал ондоо. Дүүрэн эрчим хүч, энерги байдагсан. Жүжигчид, арын албаныхан гээд л... намайг дольгонож байна гэж битгий бодоорой. Та нарын ажлаа хийж байгааг ажиглаад явж байх надад үнэхээр их таалагддаг. Энд би нэг хүнд заавал талархах ёстой. Намайг энэ кинотой холбосон хүн бол продюссер Мөөгий юм. Баярлалаа Мөөгий. Чи мундаг залуу шүү. Ер нь бүгдэд нь баярлалаа. Та нар мундаг залуус шүү.  
За тэгээд зохиолоо нэг муу юм бичээд явж байтал Мөөжиг мань хоёрын бензин дуусч эхлэв. Угаас инээдмийн санаа олох гэдэг бол үнэн бэрх ажил байна лээ. Ядаж байхад хоёулаа хүнд гарууд л даа. Уулзахаасаа өмнө хэн нь ч нэг ч санаа боловсруулахгүй, дээр нь шартацгаачихсан. Уулзахаараа л сүр сархийгээд бөөн юм болно. Ер нь мундаг мундаг гэхэд бас яаж наян ангит инээдмийн киноны санааг хоёрхон хүн бодож олох вэ дээ. Тэр тусмаа нэг этгээд нь би байхад. Сүүлийн ангиудад инээдмийн санаа олох гэж муугаа үзсэн шүү. Байдгаараа шаналчихсан хоёр баагий “яах вэ” гээд л хоёр тийшээ холхиод байдагсан. Хэхэ. Гэхдээ л бид чадсан. Нэг хүн надад ингэж хэлсэн юм. Киноны зохиолын чинь сайн муу бол нээг их яриад байх юм биш. Угаасаа сериал бол сериал. Хамгийн гол нь бичиж дуусгасан гэдэгт л байгаа юм гэж хэлсэн. Би ч гэсэн тэгж бодож байгаа. Кино группынхэн энэ бичлэгийг хэрвээ уншиж байгаа бол тааруу зохиол өгч уурыг чинь хүргэж байсан бол уучлаарай гээд хэлчихье. Гэхдээ л би та нартай хамт бужигнаж, та нарын нэг хэсэг болж, үнэнчээр явсаар бичиж дуусгасан юм шүү. За за чалчиж байтал хэдэн үхэр маань сансар уруудаад талийх нь. Дараа уулзаад ганц шил юм тойруулангаа тухтай ярилцамц. Баяртай. Бишээ АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ. Хэхэ.
Төгсөв.
\жич: Энэ үгийг бичихдээ би ямар их баярладаг байсан гээч. Нэг ч гэсэн ангийн ард гарлаа гэж. Одоо бол яагаад ч юм жаахан тиймэрхүү л байна.\

20 comments:

  1. бас ч тэвчжээ, муу ах минь. үнэн голоосоо хэлэв хэ хэ

    ReplyDelete
  2. Nergui ajiliin ard ner turtei garsan daa. Manai ORGIL.

    ReplyDelete
  3. kinoniih ni yadaj gants angiig uzchihsen bol ene hunii yu yariad baigaag tun ch sain oilgoh baisan baih daa...

    ReplyDelete
  4. chi uneheer ard ni garsaan duu mini. bi chamaar mash ih baharhaj bna. yagaad gevel bidnii ajiliin 90n huvi ni chinii gart bsan. /amjilttai boloh 90 huvi shuu hehehe/. bi odoo haya boddiin -yaj zurhelvee gej. tegeed hariultaa olsoon nadad setgeltei zorigtoi tevcheertei avyastai zaluus bsan uchiraas bid zurhelj ene kinog ehleed bid hamtdaa ard ni garsan. chamtai ajillah saihan bsan shu orgiloo. ene dunguj ehniih.... tsaana chini 200 angit chamaig huleej bna

    ReplyDelete
  5. hehehehe togolsiin 200 angias aisan uu

    ReplyDelete
  6. Баярлалаа танд. Бид чадсан шүү. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа маш их хийх зүйл байгаа. Хамтдаа шүү. Хэхэ. 200 ангийн тухай бол аймар тоглоом байна. хэхэ.

    ReplyDelete
  7. зө зө, энд нэр дурдагдсан хүмүүст баярлалаа гэсэн оргилдоо баярлалаа. тэгээд оргилдоо баярлалаа гэсэн хангалдаа баяралалаа.

    ReplyDelete
  8. Unshaad ix saikhan sanagdlaa, facebook shig like ene ter baidaggui yum baix daa, kk k
    Enkh

    ReplyDelete
  9. like.kk, Mundag yumaa... Hovdod gertee amarch baih daa uzdeg baisan, mani hediig ch bas l huurhun uyachihdag baisan shdee. Yostoi mundag.. Ard n garch chadsand hamgiin tom amjilt ch gsn dotor n orood bicheed, gargaad yavj bsan n iluu amjilt oo. Dahiad Amjilttaig yeruuyu ah daa.

    ReplyDelete
  10. Бичлэгүүдийг минь уншиж, бас урам өгч байдаг чамд баярлалаа. Өөрт чинь ч гэсэн амжилт хүсье. Оргил

    ReplyDelete
  11. Ёстой хөөрхөн кино шд, одоо дахиад гаргахгүйм байх даа... Анх гарч байхад нь анзаарахгүй, үзэхгүй явж явж сүүлийн 2 бүлгийг нь л үзсийн, тэгээд эхнээс нь л үздэг байж гэж бодож байлаа...

    ReplyDelete
  12. Bayrlalaa. zah deeguur CD-r garsan l haragdana lee. kkk.

    ReplyDelete
  13. Tiimuu, olj awj buunduj uzie baiz hehe

    ReplyDelete
  14. Saihan niitlel baina shuu, saihan dursamj sergeesen. Muujig ah ch bas sanaanii san humrug shuu. Kinog jinhen 3D eer /yun ongotoor/ yaridag hun dee. Amjilt naizaa

    ReplyDelete
  15. Чамд ч гэсэн амжилт хүсье. Та бүхэн сайхан дурсамж үлдээсэн шүү.

    ReplyDelete