Надад мөн чанар буй аваас тэр
хүн чанар л...
О.Д
Сэтгэлдээ наргүй хүний нүд нь ус шиг байдаг.
Сэмээрхэн гишгэх, гөлөлзөн харах нь зүрхийг
Живүүлэх шиг санагддаг. Яагаад ч юм тийм
Хүмүүсийг би шарихран өрөвдөж, яг борооны
Дараах сонингийн цаас шиг эмзэг болчихдог.
-Толгойгоо өргө, амьдралыг үнэл гэж хэлэхийг
Хүсэвч тэдний нэг өөрөө юм шиг санагдаад...
Тэгээд уйтгарт, уртын урт шүлгүүдээ бичдэг!
2011.11.16нд УБ хот