Ойрд ажил ихтэй. Бичлэг оруулж чадахгүй л байна. Залуу хүнд мөнгө чухал биш гэх боловч залуу гэр бүлд бол чухал юм. Хэдэн киноны захиалгатай, нам сууж байнаа. Саяхан бичсэн жүжгийнхээ тухай ч бичлэг оруулах зав гарахгүй юм. Харин нэг ярилцлага өгөөд амжчихсан шүү. Түүнийгээ тавьчихъя. Ганц нэг хүн тэр жүжгийг энэ нөхөр бичжээ гэдгийг мэдвэл сайн санагдаад..! гэхдээ миний цэвэр уран бүтээл биш шүү. За доорхи хөөрөлдөөнийг уншихад ойлгогдох биз дээ. Ямартай ч надад асар том туршлага болсон бүтээл байлаа. Агуу Вампилов оо гэж...
Ж.Оргил: Энэ миний бичихийг хүсч байсан зохиол байсан
“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг СТӨ-нд тоглогдож байгаа билээ. Тэгвэл энэ жүжгийн зохиолыг шинэчлэн найруулсан зохиолч, яруу найрагч Ж.Оргилтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Амьдралд тавтай морил” киноны зохиолыг бичсэн билээ.
-“Миний нууц хүү” зохиолыг хэрхэн бичсэн бэ. Сонирхол татаад байгаа юм?
-Үнэхээр сонирхолтой юм болсон. Би утсаа хаячихаад хэд хоног орчлонгоос тасарчихсан явж байгаад нэг утас аваад дөнгөж асаатал Эрхэмээ /жүжигчин Эрхэмбаяр/ залгаж байна. Тэгээд “Чи хүрээд ир. Нэг уулзаан байна” гэсэн. Яваад очтол жүжиг бичих үү гэж байна. Хамгын гол нь Эрхэмээ над руу нэг л удаа залгахад нь би утсаа асааж таарсан байгаа юм. Тэгээд болоогүй найруулагч, үндсэн зохиол гээд бүх л юм нь яг над шиг маш амархан шийдэгдсэн байгаа юм. Ер нь би тэр үед яагаад ч юм жүжиг бичмээр санагдаад нэг зохиол эхлүүлээд, судалгаа маягтай юм хийгээд байж байсан. Тэгтэл бэлээхэн жүжиг бичих санал, жүжигтэйгээ ороод ирхээр шууд л зөвшөөрнө биз дээ.